Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг боллоо

Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг “Хүнсний салбарын стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын Тамгын газар, Шадар сайдын ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо, Гаалийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, тус салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтэн, судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгээр Монгол Улсад хэрэгжиж буй хүнсний стандартуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлагын талаар талууд байр сууриа илэрхийллээ. Оролцогчид стандартыг батлах, мөрдөх, хянах үйл ажиллагаа Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл солилцож, цаашид хяналт үнэлгээний тогтолцоог боловсронгуй, оновчтой болгох, лабораторийн хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу