НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа ХХААХҮЯ-нд ажиллав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгч Винод Ахужаг 2024.02.20-нд Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ноён Винод Ахужаг хүлээн авч уулзан, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн төлөв байдал, бодлого, тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулав.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар санал солилцлоо. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулдаг “Хөрөнгө оруулагчдын форум”-д Монгол Улсыг анх удаа оролцуулахаар болсныг цохон тэмдэглэв. “Хөрөнгө оруулагчдын форум” нь Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдах бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Ноён Винод Ахужа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан 2025 болон 2026 онд Монгол Улсын Засгийн газраас олон улсын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санаачилгыг НҮБ-ын ХХААБ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу