Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Баянхонгор аймагт ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн кластер төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төслийн хүрээнд ингэний сүүний үйлдвэрлэлийн барилга байгууламж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд уг үйлдвэр нь 456 м² талбайтай, өдөрт хоёр тонн шингэн сүү, 180 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Мөн ногоон тэжээлийн үйлдвэр, өвлийн гурван хүлэмж барих ажлын хүрээнд хоёр хүлэмжийн барилгын ажил бүрэн дууссан байна. Түүнчлэн мах, ногооны 1000 тонн багтаамжтай зоорийг ашиглалтад оруулжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тус аймагт ажиллах үеэрээ Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Бөмбөгөр, Бууцагаан, Галуут сумдын мал эмнэлгийн нэгжүүдэд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хувцас, анхан шатны тусламжийн багаж хэрэгсэл гардууллаа.