Азербайжан улс хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Азербайжан Улс (БНАУ)-ын Гадаад хэргийн Дэд сайд Эльнур Мамедов тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар  харилцан мэдээлэл солилцож, Монгол, Азербайжан хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, Узбекистан Улсаас Монгол Улсад хүнсний ногоо, жимс жимсгэнийн шинэ сортуудыг турших, нутагшуулах, органик бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад аж үйлдвэрийн парк, өндөр ашиг шимт сүүний, махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуурын чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцоход бэлэн байгааг онцлов.

Түүнчлэн эдгээр үйл ажиллагааг хялбаршуулахын тулд хөдөө аж ахуйн салбарт инновац нэвтрүүлэхийн ач холбогдлыг дурдаж, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад БНАУ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу