Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөл Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Салбар зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн А.Нарантуяа, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Д.Есөн-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Т.Гантогтох, Хуулийн хэлтсийн дарга, Салбар зөвлөлийн гишүүн Э.Цолмонжаргал, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар нар оролцлоо.
Төрийн захиргааны албанд анх орж, жинхлэн томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Сувд-Эрдэнэ, Мал эмнэлгийн ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын мэргэжилтэн Ж.Мөнхгэрэл, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн улсын байцаагч М.Маралгарав, Багануур дүүрэг дэх Мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Б.Энэрэл нар тангараг өргөв. Тэд “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараглалаа.