Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба иргэд олон нийтийн экологийн боловсролын дээшлүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжийг татан оролцуулж, байгаль хамгаалах ажилд үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос “Байгалиа Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ жил Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Байгалиа Хамгаалъя” уриан дор нэгдсэн арга хэмжээг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.