Тавантолгой түлш компаниас Үйлчилгээний гавьяат ажилтан төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнаж урамшуулжээ.
Ц.Лхагвасүрэнгийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчаар ажиллаж байсан аж. Түүний төр улсдаа зүтгэсэн хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлийг үнэлж Бэрхийн уурхайн 70 жилийн ойгоор ийнхүү Гавьяат хэмээх хүндтэй цолоор шагнаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу