Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Чанарын багийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ”-ийн хурал 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд Чанарын менежментийн тогтолцооныISO 9001:2015 стандартын зөрүүгийн шинжилгээний үр дүнг хэлэлцлээ.
2. Зөрүүгийн шинжилгээг Төлөвлөлт, Хэрэгжүүлэлт, Хяналт болон сайжруулалтын гэсэн 4 үе шатаарх авч үзэн, үе шат бүрээр үнэлгээ өгч, шинжилсэн болно.
3. Цаашид “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх үйл явцад Яамны нийт албан хаагчдыг үүрэгжүүлэн оролцуулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу