- 2,258,390,000 төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд,
- 1,098,780,000 төгрөгийн санхүүжилтийг жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахад 10 төсөлд,
- 191,635,000 сая төгрөгийн санхүүжилтийг зөгийн аж ахуйн кластер 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.
- Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөс Загвар хоршоонд – 4,2 тэрбум төгрөг
- Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйд – 2,8 тэрбум төгрөг
- Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Зөгийн аж ахуйн кластер байгуулахад – 270,0 сая төгрөг
Хөдөө аж ахуйн загвар хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл, Жимс, жимсгэний аж ахуй байгуулах зээлд 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл, Зөгийн аж ахуйн кластер байгуулах зээлд 652,8 сая төгрөгийн 5 төсөл хүсэлтээ баталгаажуулан хүлээн авч төсөл сонгон шалгаруулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.