Төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаар тогтоол гарч төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй, ёс зүйг эрхэмлэн, манлайлан ажиллаж байгаа Мал аж ахуйн, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтансүх нар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хэнтий аймгийн Мөрөн сумын саальчин Ж.Сэржмядаг Алтан гадас одонгоор шагнагдлаа. Шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулав.
“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан төрийн албанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй эрхмүүддээ ажлын амжилт хүсье.