Mонголын Тариаланчдын Үндэсний Холбоо нь ХАА-н салбарын 15-н мэргэжлийн холбоодтой хамтран ажилладаг

Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн САЙД Ж.Энхбаяртай салбарын мэргэжлийн холбоод нэгдсэн уулзалт хийж санал бодлоо солилцлоо.
Уг уулзалтад оролцогчид мэргэжлийн холбоо удирдсан туршлагатай, салбарын зовлон жаргалыг мэдрэн ойлгож ажиллаж чадах хүн сайдаар томилогдсонд талархаж,
ХАА-н салбарт бодлогын түвшинд өөрчлөлт хийж үр дүнг өндрөөр гаргаж чадна хэмээн итгэж буйгаа илэрхийллээ.
Цаашид мэргэжлийн холбоодууд нэгдэж хамтран хийх олон ажлууд байгаа бөгөөд ХАА-н салбарт тулгамдаж буй асуудалд хамтдаа шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжилтийг бий болгох, хоорондын уялдаа холбоотой хөгжлийн түвшинг ахиулах чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу