Ж.Энхбаяр сайд таримал ургамал, торгон үр, сорт үйлдвэрлэх гэрчилгээ гардууллаа

Монгол Улсын газар тариалангийн салбарын чухал хэсэг болох ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хамт олонтой уулзаж, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд тус хамт олонд таримал ургамал, торгон үр, сорт үйлдвэрлэх гэрчилгээ гардууллаа.
Тус хамт олон 70 жилийн хугацаанд 100 гаруй сорт гаргаж, 20 гаруйг нь газар тариалангийн салбарт нэвтрүүлсэн. УГТХ-ийн “Дархан 144” сорт нь Төрийн шагнал хүртэж байсан билээ. “Дархан 144” сортыг гаргаж авсан Төрийн шагналт ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан тул үр тарианы таримлын шинэ сорт бүтээх, улаанбуудайн нутагшсан, ирээдүйтэй сортын цөм үр болон торгон үр үржүүлэх үрийн аж ахуйгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнг сонголоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу