Эрдэнэшишийн тариалалттай танилцав

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан хөдөө аж ахуй судлаач, доктрант З.Чулуунцэцэгийн тариалангийн талбайтай танилцлаа. Эрдэнэшиш нь 66 хувийн цардуул, эслэг, уураг агуулдаг ургамал учраас мах, сүүний чиглэлийн үхэрт маш сайн тэжээл болдог. Эрдэнэшишийн даршаа Сүү ХХК-д нийлүүлж, мөн амтат чипс, дарс эсгэж байгаа талаар танилцуулав. Эрдэнэшишийн дарш ашиг шимийн хувьд энгийн тэжээлээс 3 дахин их байгааг шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу