ХАА-н технологийн хамтын ажиллагааны төслүүдийн талаар хэлэлцлээ

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн удирдлага байгууллагаас (대한민국 농촌진흥청) зохион байгуулсан КОПИА(Korea Partnership for Innovation of Agriculture)ийн төслийг хэрэгжүүлэгч орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо. Тус чуулга уулзалтад Ази, Африк, Америкийн нийт 22 орны 100 гаруй төлөөлөгч, хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд хүрэлцэн ирлээ. Уулзалтаар Kopia Mongolia оос өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ХАА-н технологийн хамтын ажиллагааны төслүүдийн талаар хэлэлцэж Монгол Улсын ХХААХҮЯ болон БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийг удирдлага байгууллага (Rural development Adminstration) хоёр Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Төрийн нарийн бичгийн дарга Солонгосд айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн салбарын судлаачидтай уулзалт хийж хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хүлэмжийн аж ахуй, таримлын селекци, сорт сорилт, малын тэжээл, жимсний аж ахуй, ухаалаг хөдөө аж ахуй(drone&AI in agriculture) зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцов.
All reactions:

57

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу