Төмс, лууван, сонгино хураах унвeрсал комбайны анхны худалдан авагч тодорлоо

Бүгд Найрамдах Польш Улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч UNIA MACHINES компанийн BOLKO Z643 маркийн Төмс, лууван, сонгино хураах унвeрсал комбайны анхны худалдан авагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригадад хүнсний ногооны үйлдэрлэл эрхлэгч У.Эрдэнэсан захиралтай Шийрийн ундарга ХХК боллоо.
Тус компани нь комбайныг 100 хувийн бэлэн төлөлтөөр худалдан авч ХХААХҮЯамнаас олгож буй үнийн дүнгийн 50 хувийн буцаан олголтод хамрагдах боломжтой болж байгаа юм. BOLKO Z643 маркийн Төмс, лууван, сонгино хураах комбайн нь өдөрт 2га газарт хураалт явуулах хүчин чадалтай, 1250 кг бункертэй, ухалтыг гидравлик өргөх, буулгах системтэй, нэг мөрний, 35-аас дээш морины хүчтэй трактороор чирэх боломжтой комбайн юм. Шийрийн ундарга ХХК-ийн хамт олонд арвин их ургац хураан авахыг хүсье.
All reactions:

36

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу