Нийслэлийн хэмжээнд 85430 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш ХХК өчигдөр ээлжит шуурхай хурлаа хийлээ. Нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 85430 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа аж. ХЭМАБ-ын сарын аян ирэх сарын 15нд эхэлнэ.
Зүүн үйлдвэр дэх Дулааны станцын 7,5 МВт хүчин чадал бүхий нэг зуухыг өнгөрсөн долоо хоногт халааж эхэлсэн бол хоёр болон гуравдугаар зуухыг өнөөдрөөс халааж, жигдрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан Үйлдвэрүүдийн шугам хоолойн хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлыг үүрэг болгосон байна. Зүүн үйлдвэрээс хоногийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй тэнцэхүйц хэмжээний түлшийг тогтмол борлуулалтад гаргахыг үүрэг болгов.
Тавантолгой түлш компани Нийслэлийн өмчид шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр, хэлтэс, нэгжүүд өнгөрсөн хугацаанд ямар бүтэц, бодлого, төлөвлөгөөг баримталж ажилласан болон, цаашид хэрхэн ажиллах талаарх танилцуулгыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүргүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу