Тавантолгой түлш компани 2024 оны ажлаа дүгнэж, тайлангаа хэлэлцлээ

Тавантолгой түлш компани 2024 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийн энэ онд үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа шагнаж урамшууллаа. 2022 оноос үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнаа “Эрдэнийн тулга” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ.
Манай компани энэ онд Зүүн үйлдвэрийн хоёр, гуравдугаар цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Мөн хатуу хучилттай авто зам, дулааны станц, хувцас угаалгын газар гээд чамгүй олон бүтээн байгуулалтын ажлыг хийж амжуулсан.
Бүтээн байгуулалтын ажилд үр бүтээлтэй ажилласан Зүүн үйлдвэрийн Засварын хэсгийн гагнуурчин Чимэдбальдарын Лхагвадорж, Төвийн үйлдвэрийн Ээлжийн ахлах Банзрагчийн Батхүрэл нарт Тавантолгой түлш компанийн тэргүүн дээд шагнал “Эрдэнийн тулга” цом гардууллаа. Компанийн хүндэт “Бахархал” тэмдэгээр 9 ажилтнаа шагнахын зэрэгцээ шилдэг цех, шилдэг ээлж, шилдэг мэргэжилтнүүдийг тодрууллаа. Мөн салбарын яам, нийслэлийн шагналаар ч олон ажилтныг шагнаж урамшуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу