Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг үнэлж Цэмбэлийн Цэндээхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат цол хүртээлээ.
Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулан өглөө.























