Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд боллоо. Өнөөдрийн (2024.01.17) сургалт, зөвлөгөөний арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл оролцон үг хэлж, 2023 оны ажлын гүйцэтгэлээр шилдгээр шалгарсан хорих анги, гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгж, шийдвэр гүйцэтгэх тасгийн хамт олонд шагнал гардууллаа. Тус нэгдсэн, сургалт, зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллага, салбар нэгжийн 90 гаруй удирдах ажилтан оролцсон юм.
Нүүр хуудас Хууль