ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ БАРИХ БАЙРШИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” баригдах байршил дээр ирж танилцлаа. Тус төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр танилцуулга хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн энэхүү байршилд хавдрын эмнэлэг барих санаачлагыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гаргаж, газрыг шийдвэрлэсэн. Ийнхүү томоохон бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх нээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн жишгээр маш яаралтай барьж байгуулах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу