НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хорооны гишүүдийн 76.9 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлж дараах асуудлыг хэлэлцлээ.

-“Төвлөрсөн хогийн цэгт хаягдлаас үүссэн метан хийг устгах төсөл”,

-Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт

-Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

Хурлан төгсгөлд Ногоон хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу