Тариаланч, ногоочид та бүхэн урамшуулалдаа хамрагдаарай

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан, зах зээлд худалдан борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоо (байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, хэмх, лооль, чинжүү, навчит ногоо)-ны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.
Хүнсний ногоочдод урамшуулал олгох бэлтгэл ажлын нэг болох “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн сан” цахим бүртгэл, хяналтын системд тариаланч, ногоочид та бүхнийг бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу